YTM MONGOLIA компани нь YOKOHAMА rubber компанийн Монгол улс дахь Албан ёсны дистрибьютерээр ажиллаж YOKOHAMA брэндийн бүх төрлийн дугуй /Суудлын автомашины, Автобус, Ачааны машины, Уул уурхайн / конвейрын тууз, гидрын шланк зэргийг Япон улсаас шууд нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлж байна.
Үндэсний хөрөнгө оруулалттай Соёолон Интернэшнл ХХК нь 2012 оноос уул уурхайн ашигт малтмал баяжуулах салбарын дэлхийд тэргүүлэгч тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн Монгол дах онцгой эрхтэй төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд Ти Ди Би Лизинг ХХК-тай 2019 оноос хойш хамтран ажиллаж байна.
2014 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд “Нисээч Интернэшнл” ХХК нь 2003 оноос эхлэн зам барилга, уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизмын худалдаа тэдгээрийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэлт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
2018 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлсэн ба БНХАУ-ын LOVOL брендийн бүх төрлийн механизм, FOTON брендийн чирэгч, өөрөө буулгагч, түлшний, усны, бохирын, зуурмагийн гэх мэт тусгай зориулалттай машины худалдаа, засвар үйлчилгээ, сэлбэг, дагалдах тоног төхөөрөмжийн худалдааны үйлчилгээг цогцоор нь санал болгож байна.
Манай байгууллага нь 2017 оноос эхлэн Монгол дахь "Volvo Trucks"-ийн албан ёсны төлөөлөгч болох MNTTT Group-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан, хамтран ажиллаж эхлээд байна.