Францын TOTAL брэндийн тос тосолгооны материал, Австрали улсын CLEMCORP гүний уурхайн агааржуулалтын систем, Швецарь улсын SCHINDLER, Японы OKAMURA, Германы GEDA барилгын гаднах ачаа болон хүн зөөврийн төхөөрөмж зэргийг нийлүүлэн ажиллаж байна.
Япон улсын 100 жилийн түүхт Сузуки мотор корпорацийн Монгол улс албан ёсны борлуулагчаар 1999 оноос хойш өнөөг хүртэл 20 дахь жилдээ ажиллаж байна.
Эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн импорт, нийлүүлэлт, суурилуулалт, засвар үйлчилгээний мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг явуулж байна.
Өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, биологийн идэвхт бүтээгдэхүүн, урьдчилан сэргийлэх вакцин, био бэлдмэл, малын эм, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг олон улсын чанарын шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүнүүдийг ханган нийлүүлэх, баталгаат засварын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
2012 оноос Зүүмлион үйлдвэрийн Монгол дахь дистрибьютер компаниар сонгогдон Зүүмлион брэндийн ZTC маркийн шинэ загварын автокран, Ослын хэрэгслээр бүрэн тоноглогдсон барилгын өргөгч подьёом зэргийг нийлүүлдэг.